Өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Хятад улс долоо дахь үндэсний хиймэл дагуулын систем “ Бейдоуг” сансарт хөөргөлөө. Энэ нь америкийн GPS болон оросын ГЛОНАСС –ын ижил төрлийнх нь юм. Уг хөтөлбөрийг БНХАУ бүр 2000 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд харин анхны хиймэл дагуул нь  тойрог замд дөнгөж 2007 онд оржээ. 2012 он гэхэд Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд “Бэйдоу”- гийн үйлчлгээг хүлээн авюах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Тус хиймэл дагуул нь гүйцэд бүрэлдэн тогтон, дэлхийг бүхэлд нь нөмрөх үе нь 2020 он гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэ онд тус улс ийм системийн таван хиймэл дагуулыг хөөргөөд байгаа юм. Үүний дүнд Хятад улс нь ой мод, гол усныхаа аж ахуйн болон тээврийн системд хиймэл дагуулаар хянан байгалийн гамшигаас сэргийлэн, тэдгээрийн үр дагаварыг арилгахад хяналт тавьж байна.