Олон улсын сансарын станцад багийн шинэ гишүүд ирлээ. Орос улсын иргэн Дмитрий Кондратьев, Италийн иргэн Паоло Несполи болон АНУ—ын иргэн хатагтай Кэтрин Коулман. Тэднийг  тойрог замд оросын “ Союз” хөлгөөр хүргэжээ. Бямба гаригийн шөнө тус хөлөг Сансарын станцтай холбогдож сансарын хуучин багийн гишүүд болох Александр Калери, Олег Скрипочка, НАСА- гийн  одон орон судлаач Скотт Келли нар шинэ багийнхныгаа угтан авлаа. Тэд сансарын тойрогт замд гурван долоо хонож байгаа юм. Энэ удаагийн сансарын экспедици нь хагас жил ажиллах юм. Тус багийнхан оросын ачааны  “Прогресс” хөлөг, америкийн – шаттл болон европ, японы “ачааны хөлгүүдийг” угтан авч, задгай сансарт гарах юм.