«Дэлхийн газар  зуйн  карт дээр байдлыг  нь  таамаглаж болохгуй  цэг» гэж  Солонгосын хойгийг  нэрлэж байна.  Тэнд байдал хурцдаж, цэргийн ажиллагаа эхлэх  боломж өсч байна.  АНУ,Емнед Солонгос,Япон  улсууд энэ талаар зөвхөн БНАСАУ-ыг буруушааж байна.  АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн адмирал  Майкл Маллены хэлснээр     Пхеньян       Емнед Солонгостой  хучтэй   сөргөлдөж  эхэллээ. Манай тоймч Александр Редченкогийн дээрх сэдвээр   тэмдэглэл   толилуулж байна. Солонгосын сөргөлдөөн үнэхээр ч  өслөө.  Хойт Солонгос  Йонбенд  уран баяжуулж байгаа заводад хэдэн мянган центрифуг  ажиллаж байгааг мэдэгдэж, цемийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ албан есоор нотлов.  «АНУ, Өмнөд  Солонгос  цэргийн  их сургууль хийж, хойгийн байдлыг улам тугшүүртэй болгож ,БНАСАУ-ыг өдөөн хатгаж байна» гэж Пхеньян  мэдэгдлээ.    Энэ ч байтугай « БНАСАУ-аас өөрийгөө  хамгаалах «гэгч тусгай хороо  Емнед Солонгос. АНУ хамтран  байгуулжээ.» Энэ нь  пуужин болон уй олноор сөнөөгч зэвсэг зохион  бүтээх, хойт  солонгосын  хөтөлбөрийг сөрж,   Өмнөд солонгост  пуужинт зэвсэг төдийгуй тактикийн  цөмийн хушуунуудыг нийлуулэх   арга хэмжээ  боловсруулах зорилготой хороо   » гэж  Өмнөд Солонгосын парламентын, батлан хамгаалах хорооны тэргүүн Вон Ю Чхоль мэдээлэв. « Харин  Хойт солонгос  ялж чадахгуй дайныг   санаачилгаараа   эхлэхгүй» гэж Дэлхийн  улс төрийн ухааны  Академийн ерөнхийлөгч хурандаа- генерал Леонид Ивашов  үзэж байна.  АНУ-ын  Зэвсэгт хучний  30  мянга орчим цэрэгтэй   хэсгийг  Өмнөд Солонгост  байрлуулсныг   Пхеньян  бас харгалзах естой. Тэнд буудлага хийж ,хүмүүс  амь үрэгдэж байгаа   нь   их   харамсалтай . Харин  одоогийн  жинхэнэ байдлыг  ойлгох   хүмүүсийн тоо цөөн бөгөөд  байдлыг  таамаглаж болохгуй  нь  хамгийн  аюултай   юм. « Ардчилсан  сайн» Өмнөд Солонгос , «дарангуйлан захирагч, муу Хойт Солонгос   хоер  хоорондоо  сергөлдөж  байна»  гэсэн ойлголтоор  Солонгосын  хойгийн  байдалд  хандвал    түүнийг  ойлгож огт  болохгуй . «Хүйтэн дайны»  үеийн  үзэл баримтлагчид    Өмнөд солонгосын гадаад чиг бодлогыг  одоо  явуулж,  БНАСАУ-ын  улс төрийн системийг эвдэж,  Хойд солонгосыг   залгин , шингээх  төлөвлөгөөгөө   биелүүлэхийн тулд   байдлыг хурцатгахад ч   бэлэн  .  Төлөвлөгөөгөө   биелүүлэхийг яарч байгаа   тэд   одоогийн   байдлыг    ганхуулах   ажиллагааг АНУ-ын  талаас зөвшөөрөхийг оролдож  байна. БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи, 6 талын хэлэлцээг     оролцогчдын талаас урьдчилсан ямар ч болзол тулгахгуйгээр сэргээхийг зорьж байна.  Тэрбээр  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинготой өнгөрсөн долоо  хоногт Пхеньянд  ярилцахдаа  ийм байр суурь илэрхийлэсэн юм.  6 талын хэлэлцээг сэргээхийг  Москва. Бээжин   идэвхтэй  дэмжиж байгаа  үед  Вашингтон, Сеул. Токио  бол « БНАСАУ  одоогийн байдалд хариуцлагатай,нааштай  хандаж байгаагаа  илэрхийлэх естой» гэж мэдэгдэж, хэлэлцээг сэргээхийг  хэрэгт эсэргүүцэж байна