Усанд сэлдэг   оросын тамирчид   Дубайд  дэлхийн аврага шалгаруулж байгаа   тэмцээнд   энэ сарын  16-д  алтан  3  медаль  хүртэж,    дэлхийн аврага   нэгэн    амжилт   тогтоосон   учир   уг  өдөр усанд сэлэх   Оросын    спортын түүхэнд  үлдэнэ. Оросын шигшээ багийн  еренхий  дасгалжуулагч Андрей Воронцов  их баярлаж « Гайхамшигт едер!  Бид нэг  өдөрт  ийм сайхан амжилт  олж чадсан» гэж   мэдэгдлээ.   Зуун метрийн зайд нуруу дээрээ  сэлэх тэмцээнд  Станислав  Донец  эхний алтан медаль авав.  Дэлхийн шинэ аврага тогтоохын тулд   зөвхөн  секундын  зууны   11   түүнд    дутагдлаа.  «Би дэлхийн аврага амжилт  тогтоох биш , бусдаас түрүүлэх зорилт шийдвэрлэх естой  байсан»  гэж Станислав   хэлэв. « Дэлхийн аврага амжилт тогтоох хүсэлт ч   надад байсан байж мэднэ.  Харин  чухал тэмцээний их хариуцлага   ийм хүсэлт биелүүлэхийг сатуулсан« гэж нэмж өгүүлэв. Эрвээхэй маягаар  зуу метрийг туулах  тэмцээнд оролцсон Евгений Коротышкиныг  Станислав  Донецийн ялалт зоригжуулсан боловч   ялалах нь  амаргуй байсан. Хоёр дугаар байранд   орсон  тамирчнаас    секундын  зууны зөвхөн   нэгхэнээр   түрүүлсэн  боловч  энэ  нь   Евгенийн хувьд    тун эрхэм  ялалт  юм. Евгений   ярихдаа « алтан медаль авсандаа би ихээр баярлаж байна.  «Би - дэлхий аврага» гэж бахдал  бахархалтайгаар  одоо хэлж болно»  гэлээ. Оросын  тамирчдын хувьд  их амжилттай  энэ  өдөр   манай   эрэгтэй  4  тамирчин  200 метрийг тус тусдаа  туулах   бухиа  тэмцээнд   бас түрүүлэв. Никита Лобинцев, Данил Изотов,Евгений  Лагунов, Александр Сухоруков  нар чөлөөт маягаар  сэлэх тэмцээний сүүлчийн метр хүртэл АНУ-ын  тамирчидтай   хүчтэй  өрсөлдөж ,эцсийн эцэст тэдний  хожиж, дэлхийн аврга амжилт тогтоосон юм.   Тэмцээний   мөнгөн 2  медаль  урд өмнө   хүртсэн Данила Изотов  ярихдаа:

 « Усанд сэлэхдээ тусгай  хувцас  ашиглахыг хориглосны дараа   манай баг дэлхийн    аврага   анхны  амжилтыг тогтоосонд бид их баяртай байна.  Би  анд найзнаараа  дэмжиж , их  хашгирч,  дуу хоологуй   болсон» гэлээ. « Оросын баг  тусгай  хувцас өмсөхгүйгээр  зөвхөн  богино  өмд  өмсч   усанд сэлэхдээ  амжилт  олдог» гэж   манай тамирчид   шоглон хэлэв.  Тэдний олсон амжилтад   дорвитой  хандвал   энэ нь  бидний хулээж байсан ялалт юм. Манай тамирчид  урт хугацааны  сайн бэлтгэлийг  хийж, бүх хүч чадлаа гарган өрсөлдлөө.  Уунийг тэдний өрсөлдөгчид ч  тэмдэглэж байна.   Тухайлбал олимпийн аврага 3  удаа болсон, америкийн тамирчин  Райан Лохте   ярихдаа «  бухиа сэлэлтэд   оросын шигшээ баг  дэлхийн хамгийн хучтэй баг байгааг  узуулсэн» гэв. Дубайд  үргэлжилж байгаа,  Дэлхийн    усан сэлэлтийн   2010 оны  аврага   шалгаруулах  тэмцээнд  оросын  тамирчид    цаашид ч   ялалт  олхыг  бодож байна