Хоёр сая давсан асуултыг Владимир Путинд ард иргэдээс ирүүлжээ. Өчигдөр Орос улсын Ерөнхий сайд 9 дэхь удаагаа оросын иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярилцсан юм. Тэрээр дөрвөн цаг хагасын хугацаанд  хамгийн их хурцаар тавигдаж байсан  90 асуултанд хариу өгсөн байна. Владимир Путин улс орны эдийн засаг 2012 оны  эхний хагаст хямралын өмнөх  үеийн түвшинд хүрнэ гэж үзэж байгаа аж. Өнөөдөр тус оронд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өсөх хандлагатай байгаа бөгөөд банкны систем тогтвортой ажиллаж,  сая гаруй ажлын байр шинээр бий болж байна. Энэ нь хүн амын бодит орлого, нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийг өсгөнө.  Энэ жил оросын иргэдийн тэтгэвэр 1,5  дахин нэмэгдэх болно.        Энэ удаа Ерөнхий сайдаас саяхан Москва хот болон бусад бүс нутагт гарсан  залуучуудын жагсаал цуглааны тухай  олон хүн асууж байв.  Энэ асуудлыг оросын нийгэм өргөнөөр хэлэлцэж байна.  Путин хэв журмыг хамгаалах байгуулагуудыг маш тодорхой, хуулийн хүрээнд ажиллахыг уриалав.      Хэт даврах үзлийн ямар нэгэн илэрлийг бүх талаас нь таслан зогсоох хэрэгтэй. Хэнийг ч нийтлэг будгаар будах хэрэггүй, гэхдээ наад захын илэрлийг хатуу таслан зогсоох  шаардлагатай. Бүгд дэг журам гэж байх ёстой, түүнийг дэмжих хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Улс орон дийлэнх олны сонирхлыг хангахын тулд л оршидог юм. Орос улс, Украин  болон ТУХН орнуудын харилцааны тухай  В.Путин  мэдэгдэхдээ, Орос улсын Белорусс, Казахстантай Гаалийн Холбоог байгуулах болон   цаашид Эдийн засгийн нэгдсэн орон зайг бий болгох  шийдвэр нь шаардлагатай бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн алхам байлаа. Эцсийн дүнд энэ нь  иргэдэд үйлчилгээ, чанартай бараа товарыг харьцангуй хямд үнээр авахад нь тустай юм. Хэрэв ямар нэгэн байдлаар Украин улс энэ эдийн  засгийн интеграцийн үйл явцад нэгдэх бол Украины эдийн засгийн салбарт нөсөр түлхэц болж, манай үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэмэр болно. Гэхдээ энэ бол украины ард түмний  болон түүний удирдагдчийн тусгаар тогтлын сонголт. Белорусс улсаас нэг асуулт ирсэн. Тэр асуултанд яагаад белоруссийн  “батькаг “   А. Лукашенког  гэсэн үг гомдоодог юм бэ гэж асуув.  Орос улсын ерөнхий сайд тоглоом болгон белоруссийн удирдлага хааяа нэг хэтрүүлдэг гээд, тэр өөрөө тус улсын эрх баригчдын тухай юу ч хэлж байгаагүй гэв. Тэр ч бүү хэл  Орос улс Белоруустай эдийн засгийн интеграцийн тодорхой курсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Бид Белоруссийн ард түмэнд их хүндэтгэлтэй ханддаг.  Орос улсын  Белоруссийн эдийн засаг, нийгмийн салбарыг  дэмжих бодлого нь белоруссийн ард түмний  эрх ашиг, сонирхлын төлөө юм. Хийсэн зүйл бол бага биш юм шүү. Тиймээс Орос улс бүдүүлэг загинаж байна гэж ярих нь илүүц юм. Энд ийм асуудал тавих нь ямарч үндэслэл байхгуй.  Эрхүү хотын нэгэн эмэгтэй олигарх , “ЮКОС” компаний эзэн асан Михаил Ходарковскийн цаашдын хувь заяаных нь талаар Ерөнхий сайдаас асуусан юм. Ер нь бол энэ сэдэв нь улс орны удирдагчдыг зүгээс тайлбаргүй болсон юм. Гэсэн хэдий ч энэ асуулт Владимир Путины санааг ердөөсөө ч зовсонгүй. Тэр оросын киноны баатар Глеб Жгловын хэлдэг : Хулгайч бол шоронд л  суух ёстой” гэж хариулсан юм. Ходорковский өмч шамшигдуулсан, тэр тусмаа бүр хангалттай хэмжээний өмч юм  шүү. Энд татвараас төлөөгүй, луйвар хийсэн ингэхдээ хэдэн тэрбум рублийн юм шүү. Тэр өөрийнхөө  татварыг ч төлөөгүй энэ бүгд нь их чухал юм.  Владимир Путин  бусад орны шүүх системийг жишээ болгон авч, америкийн нэрт санхүүч Бернард Мэдоффагийн тухай ярьлаа. Шүүхийн шийдвэрээр түүнд 150 жилийн ял оноож байсан, гэтэл тэрний баян түүнийг аварч  чадаагүй аж.   Ерөнхий сайд онцгой анхаарлыг эрүүл мэнд, спортын салбарт хандуулж байдаг. Орос улс бүс нутгуудад   эрүүл мэндийн төвүүдийг барьж байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  ажлын байрыг бий болгож буй байгууллагуудыг урамшуулахад онцгой анхаарч байна.  Эрүүл  амьдралын хэв маягийн урьдын адил дэмжин, спортыг хөгжүүлэх нь тэргүүн зорилт юм. 2014 оны Олимпийн тоглолтуудыг  зохион явуулах болон 2018 онд хөл бөмбөгийн ДАШТ явуулах эрх авсан нь тус улсын европын хэсгийн эдийн засагт хүчтэй түлхэц болох юм. Японы сонсогчдийн “Оросын дуу хоолой- радио нэвтрүүлгийн япон хэлний нэвтрүүлэгт ирүүлсэн асуулт мөн  Ерөнхий сайдад тавьсан асуулттай хавтаст байсан юм. Тэд  саяхан Москва, Токио хоёрын  харилцааг хөргөхөд хүргэсэн Курилийн цуваа арлуудын хувь заяаг сонирхожээ. Владимир Путин ёгт хэллэгээр /ёжлон/: Эдгээр арлуудад хайртай. Бас японы соёл, үндэсний хоолонд дуртай”гэв.  Ерөнхий сайдад тавьсан сүүлийн асуултуудын нэг ийм  байлаа. Та болон  Ерөнхийлөгч  унтаж байх үед  улс орныг хэн удирдадаг вэ?  Бид ээлжлэн унтадаг. Бүх юм хяналтанд байдаг. Санаа бүү зов гэж тэр хариуллаа. Олон цаг үргэлжлэсэн асуулт хариултын нэвтрүүлгийн дараа Ерөнхий сайд тээвэр, татвартай холбоотой асуултууд нь хамгийн хурц асуултууд байлаа гэж илэн далангүй ярьлаа.  Харин өнгөрч байгаа оны хамгийн хүнд хэцүү зүйлийг ойн түймэр, ган гачиг  байсан гэв.