Токиогоос 40 км зайд орших Торидэ хотод нэгэн япон хүн сургуулийн автобусанд хутга гаргаж, олон хүний аминд хүрчээ. Тэр сургуулийн 11 хүүхдийг хутгалж, 2 том хүнийг хүнд гэмтээлээ. 27 настай , ажилгүй тэр баривчлагдсан байна. Түүнийг саатуулсаны дараа тэрээр өөрийн амийг бүрэлгэх гэж оролдсон юм. Япон улсад иймэрхүү гэмт хэрэг цөөнгүй тохолддог аж. Тэдгээрээс хамгийн шуугиан тарьсан нь 2008 онд Токио хотод болсон гэмт хэрэг байв. Тэр үед гэмт хэрэгтэн ачааны том машинаар хэсэг хүмүүс рүү дайран, дараа нь тэдэнд хутгаар гэмтээсэн. Үүний улмаас 7 хүн нас барж, арав гаруй хүн хүнд шархадсан байлаа. Уг гэмт хэрэгийг үйлдэгч хэлэхдээ,  амьдрлаынха утга учрыг алдсан гэжээ.