Ионпхендо арал дээр дахин цэргийн сургуулилт явуулах Өмнөд Солонгосын төлөвлөгөө нь Пхеньян Сеулийн хооронд шинэ сөргөлдөөн гархад хүргэхээс Пентагон  болгоомжилж  байна.  Үүнтэй холбогдсон мэдэгдлийг өнгөрсөн пүрэв гаригт  АНУ-ын Зэвсгэт хүчний Штабын дарга нарын хорооны орлогч дарга Жеймс Картрайт мэдэгдлээ.  Тэр хэлэхдээ 12-р сарын 18, 21 нийн өдрүүдэд нэг өдрийн буудлага төлөвлөгдөөд байна. Энэ арга хэмжээнд америкийн 15  цэргийн зааварлагч, 6 ажиглагч байна гэв. 11- р сарын 23 ны өдөр Өмнөд Солонгосын баруун хилийн зурвас газар Шар тэнгисийн Ионпхендо  арал руу  Хойд Солонгосын их буугаар буудсан юм. Пхеньяны үзэж мэдэгдсэнээр байгаагаар энэ нь “Хокуг” Хөйд Солонгосын нутагт ордог усан зам руу Өмнөд Солонгосын тал  их буугаар  буудсанд хариу арга хэмжээ авсан аж.