Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг  Лондонгийн  Өндөр шүүх барьцаа авч чөлөөлжээ. Тэрээр шүүхийн шийдвэр гарснаас  хэдэн цагийн дараа зарим нэг хуулийн  “ёс төдий” хийгдэх зүйлүүдийн бүрдүүлсний дүнд чөлөөлөгджээ. Жулиан Ассанж мэдэгдэхдээ:  Шведийн хүсэлтээр Англи улсад баригдан, сэжиглэгдээд байгаа бэлгийн гэмт хэрэгт  өөрийн гэм буруугүйг тогтоох бодолтой байгаа-  гэж хэлэв. Лондонгийн өндөр шүүх шведийн шүүхийн Викиликсийн үүсгэн байгуулагч Ассанжийг чөлөөнд гаргасныг даваж заалдахыг хэрэгсэхгүй болгов.  Үүнийг Ассанж тайлбарлахдаа: Түүнийг буруутгаж байгаа зүйлүүд нь улс төрийн утга учиртай бөгөөд Викиликсийн сайтан дээр  АНУ –ын Төрийн департаментын нууц материалуудыг нийтлэхийг зогсоох оролдлого гэж үзэж байна гэв.