“Нацизмгүй дэлхий- дэлхийн хүн амын гол зорилго “ олон улсын бага хурал өнөөдөр Орос улсын Холбооны Зөвлөлийн хурлын байранд ажлаа эхэлнэ. Уг арга хэмжээ нь Дэлхийн II дайны Ялалтын 65 жил, Нюрнбергийн шүүх ажиллагааны 65 жилийн ойн хүрээнд  зохиогдож байна. Хүний эрхийг хамгаалах олон улсын хөдөлгөөнүүдийн оролцоотой зохион явуулж буй “Нацизмгүй дэлхий”  уулзалт мэтгэлцээнүүд нь  бүтэн жилийн турш зохиогдож байгаа төдийгүй үүний өмнө Берлин, Рига, Киев хотуудад  зохиогджээ. Уулзалтаар Дэлхийн II  дайны түүхэн бодит явдал, дайны эцсийн дүнг гуйвуулах оролдлого хийгдэж байгаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэцэх юм.  Бага хуралд Орос улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний нийгмийн хөгжил, хүний эрхийн хүрээлэнгүүдийн тэргүүн Михаил Федетов, Орос Улсын ГХЯ болон бусад байгуулагуудын удирдах албан тушаалын хүмүүс, Европарламент, Европын Холбооны  төлөөлөгчид  оролцох юм. Москвад 39 орны төлөөлөгчид ирнэ. Тэдгээрийн дунд парламентын гишүүд, төрийн байгууллагуудын түшмэлүүд, улс төрийн намуудын гишүүд болон 150 төрийн бус байгуулагын удирдлага оролцох аж.  Бага хурлыг зохион байгуулах хороог Орос улсын Холбооны Зөвлөлийн хурлын тэргүүн Сергей Миронов даргалж  байна.