Орос Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсад хэт даврагсдыг хатуу шийтгэх болно гэж амлав. “Орос Улс бол олон үндэстний орон. Энийг эмх замбараагүй байдал гаргахыг оролдсон хэн бүхэн санах ёстой. Хэт даврагсдыг хатуу шийтгэх болно “ гэж төрийн тэргүүн өөрийн Твиттердээ бичижээ. 12-р сарын 11, 15 ны өдрүүдэд Москва хотод болсон  зөвшөөрөлгүй жагсаал цуглааны үеээр националист үзэлтнүүд  уриа лозун барин, хашигирч байжээ.  Пүрэв гаригт болсон хэв журмыг хангахад нэмэлт арга хэмжээ авах тухай хуралдаан Ерөнхийлөгч хэт даврагсадтай хийх тэмцлийг чангатгахыг үгүйсгээгүй байна.Төрийн тэргүүний хэлснээр үндэстнийг хагалан бутаргах асуудал бол хамгийн хүнд гэм хэрэг мөн.