ОУ-д хууль сахиулах байгууллагыг хүмүүнлэг болгоно гэж зарласан нь  бүхнийг зөвшөөрнө гэсэн үг биш. Энэ талаар эргэлзэж байсан хүмүүст өнгөрсөн лхагва гаригт цагдаагийнхан сайн тайлбарлаж өглөө. Цагдаагийнхны шуурхай, тодорхой ажиллагааны хүчинд Москва, Санкт-Петербург, Самара хотуудад болсон хэт үндэсэрхэг үзэлтэй залуучуудын нийтий хамарсан мөргөлдөөнийг зайлуулж чадлаа. ДХЯ болон томоохон хотуудын ДХ-ийг удирдах газрууд эмх замбраагүй байдал болоход бэлэн байсан юм. Болох гэж байгаа эмх замбраагүй байдлын талаархи мэдээллийг Интернетээс авч байсан юм. Вокзал дээр бөөнөөрөө ирж байгаа залуучуудаас ямар зорилготой ирж байгааг нь асууж байлаа. Бямба гаригт Москвагийн төвд болох ажиллагааны түгшүүр мэдрэгдэж байсан. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовын дурсгалыг хүндэтгэх нэрийдлээр болсон жагсаал сүүлдээ зодоон цохион болж хувирсан юм. Зөвшөөрөлгүй цуглаан болох гэж байсан газруудыг лхагва гаригын өглөө цагдаагийнхан бүсэлсэн байсан юм. Хотын томоохон худалдааны төв, гудамж, төв талбай, метронд цагдаагийн хүч нэмэгдүүлсэн харуулууд жижүүрлэж байлаа. Хэрцгий маягтай болон ихээхэн шуугиан тарьж байгаа хүмүүсийг барьж баримт бичиг болон буу зэвсэг байгаа эсэхий нь шалгаж байлаа. Үүний үр дүнд нийгмийн хэв журам зөрчсөн 800 хүнийг баривчилсан юм гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдээлээд: Хэдэн зуун хүнийг саатуулсан, амь үрэгдсэн хүний тухай мэдээлэл байхгүй байна. Эмх замбраагүй байдал гаргуулахгүйн тулд цагдаагийнхан нийтийн тээвэр болон метро, хотын гудамжинд хүч нэмэгдүүлсэн харуул гаргаад байна. Та бүхнийг өдөөн хатгалагад автахгүй байхыг би уриалж байна. Ямарч өдөөн хатгалага, хүчирхийлэлийг цагдаагийн байгууллага хатуу ширүүн дарах болно гэлээ. Урьд нь Чечений тэргүүн Рамзан Кадыров, ОУ-ын лалын шашинтнуудын тэргүүн Равиль Гайнутдин, Тэргүүн хамба Кирилл, хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн клубуудын тэргүүнүүд өдөөн хатгагчдыг сонсохгүй байхыг уриалсан билээ. Харамсалтай нь сөрөг хүчний ОНХМХ болон интернет-блогуудын материалууд энэ ажиллагааг уриалан дуудлаа. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн хариуцлагын тухай бодох цаг болсныг харууллаа гэж ЕХ-ны Өмгөөлөгчдийн танхимын бүрэн эрхт тэргүүн Александр Трещев хэлээд:  Булингартай уснаас загас барихыг оролдож, олон нийтийн саналыг мушгин гуйвуулахыг оролдсон бие даасан ХМХ-үүд сөрөг нөлөө үзүүллээ гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ булингартай ус гэнэт далайн хар шуурга болж замдаа таарсан бүхнийг үгүй хийнэ гэдгийг тэд мартсан бололтой. Ийм нөхцөл байдалд олон нийтийн ХМХ-үүд биеэ яаж авч явах ёстойг зохицуулсан хууль гаргах талаар бодох цаг болсон бололтой гэлээ. Хамгийн гол нь тэд өсвөр насны хүүхдүүд байгаа нь аюултай юм. Киевийн талбай дээр “спартакийн” ороолт зүүсэн    14-15 насны хорь гаруй охид, хөвгүүд байсан байна. Тэд хэсэг хугацаанд хийх ажилгүй байснаа үндэсхэрхэг уриа лоозон хашигарч байсан нөхдүүд рүү нэгдсэн байна. Эцсийн эцэст эдгээр өсвөр насныхныг автобусанд суулгаж хотын ДХУ газарт авчирч эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна. Нийгмийн ухамсарт үндэстэн хоорондын сөргөлдөөний галыг өрдөх гэж оролдож байгаа бүхэн, ОУ-ын төр засаг тэдэнтэй хатуу ширүүн тэмцнэ гэдгийг санах хэрэгтэй.