Алс Дорнодын Хабаровск хот орчмын амьтаны хүрээлэнд амарын бар бамбар төрүүлжээ. Бамбар төрөөд нэг сар болж байгаа бөгөөд эрүүл саруул бойжиж байна. Бамбарын биеийн байдалд аюул занал учирхааргүй болсны дараа олон нийтэд мэдээлж байгаа юм байна.Бамбар 4-6 сар хүртлээ ээжтэйгээ байна. Амарын барыг үржүүлэж, хамгаалах хөтөлбөрийн дагуу ажиллаж байгаа ОУ-ын аль нэг амьтны хүрээлэнд түүнийг шилжүүлэх юм байна.