Мексикийн буланд 4-р сард нефть асгарсан хэргээр “Бритиш Петролеум” компанийг оролцуулаад 9 компанийн эсрэг АНУ-ын Хууль зүйн яам зарга мэдүүлсэн байна. АНУ-ын төр засаг, экологт учруулсан хохиролын төлөө төлбөр төлүүлэхийг хүсэж байна. Нефть олборлохдоо аюулгүй байдлын арга хэмжээг зөрчсөн гэж эдгээр компаниудыг буруутгаж байгаа юм. Албан ёсны мэдээгээр Мексикийн буланд нефть олборлох тавцан дэлбэрснээс болж 5 сая тонн нефть асгарсан юм. Энэ бол АНУ-ын түүхэнд болсон ийм маягийн хамгийн том экологийн сүйрэл юм.