Орос, америкийн СДЗ-ийн тухай шинэ гэрээг АНУ-ын Конгрессын сенат хэлэлцэж эхэллээ. Гэрээг хэлэлцэж эхлэх талаар санал хураахад 66 сенат зөвшөөрч, 32 нь эсэргүүцсэн байна. Сенаторуудыг гэрээг батлахыг хойшлуулахгүй байхыг уриалсан Барак Обамагийн засаг захиргааны талынхан энэ удаагийн санал хураалтад ялсан байна. Шинэ гэрээг ирэх долоо хоногт батлаж магадгүй гэж Москвад өндөр дээд хэмжээний эх сурвалж “ОДХ” радиод мэдээлсэн байна. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид 2010 оны 4-р сарын 8-нд Прага хотноо СДЗ-ийн тухай шинэ гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээг ОУ-ын парламент, АНУ-ын Конгрессийн сенат хоёр нэг зэрэг батлах ёстой юм.