Номхон далайд хийсэн АНУ-ын ПДХ системийн туршилт амжилтгүй боллоо. Төлөвлөгөө ёсоор Маршаллын арлаас баллистик пуужин хөөргөсөн байна. Калифорнид байрладаг АНУ-ын АЦХ-ний баазаас хөөрсөн пуужин сөнөөгч энэ пуужинг сөнөөх ёстой байжээ. Бүх датчик, сенсорууд нь ямарч алдаагүй тогтвортой ажиллаж байхад пуужин сөнөөгч, даалгавараа биелүүлж чадаагүй байна. Энэ бүтэлгүй туршилтыг бүх талаас нь мөрдөн байцаах болно гэж мэдээлсэн байна.