Гол зуучлагч АНУ үүргээ биелүүлээгүй учраас Арабын орнуудын Лиг палестин, израилийн хэлэлцээрийг сэргээхгүй. Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаархи АОЛ-ийн комиссийн хуралдаан дээр Пан арабын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса энэ тухай мэдэгдлээ. Израиль улс хот тосгод барьж эхэлсэн учир энхийн процесс тасарлаа. АНУ эхлээд тосгон барих ажлыг зогсоохыг шаардаж байсан боловч дараа нь энэ шаардлагаасаа буцсан юм. Ийм нөхцөлд палестинчууд Израиль улстай шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзсан юм.