Орос, Монгол улсууд дахиад цагаа таарууллаа. Энэ цаг яг таарч байна. Монгол улсын засгийн газрын тэргүүний ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг ингэж дүгнэж болно. Ноён Сүхбаатарын Батболд өнөө орой эх орондоо буцна. Москвад хийсэн хэлэлцээрийн дүнд хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурлаа. Орос, Монгол улсын хувьд хэн хэндээ ашигтай, тэгш эрхтэй хэлэлцээр боллоо. Ноён Батболд оросын нийслэлийг өндөр сэтгэгдэлтэй орхиж байна. Байдлаас ажихад бүх даалгавараа биелүүлсэн бололтой. ОУ-ын засгийн газрын тэргүүн В.Путинтэй хэлэлцээр хийснийхээ дараа Монгол улсын ерөнхий сайд, манай сурвалжлагчид ярилцлага өгсөн юм: Москвад болсон уулзалт хэлэлцээр, Монгол, Орос улсуудын найрамдал сайн хөршийн түүхэн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэж стратегийн түншлэлийн түвшинд гаргах хэрэгтэй гэдгийг дахин батлаж өглөө.