Хаанаас гарч байгаагаас хамааралгүйгээр, хэт даврах үзэгдэлтэй Орос улс хатуу ширүүн тэмцэх ёстой гэж ерөнхий сайд В. Путин үзэж байна. Тэрээр ард түмэнтэйгээ хийж байгаа шууд ярилцлагын үеээр мэдэгдэхдээ ямар нэгэн үндэстнийг “нийтлэг өнгөөр будах хэрэггүй” гэлээ. “Спартак” хөл бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовын амь насыг хороосны дараа сүүлийн долоо хоногт хэт даврах үзэлтэй залуучуудаас болж Москвад эмх замбраагүй байдал гарсан юм.