Афганистаны дайны эсрэг болон “Викиликс”-ийг дэмжсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал Вашингтонд болно. Энэ жагсаалд АНУ-ын тусгай алба болон зэвсэгт хүчний ахмад дайчдын нэгдэл оролцох юм байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Цагаан ордон болон Пенсильван- авенюд байдаг АНУ-ын Хууль зүйн яамны байрны өмнө цугларах юм байна. “Викиликс” сайтын үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг биш бүгд найрамдах намын засаг захиргааны удирдагчид асан бага Жорж Буш, Ричард Чейни зэрэг “цэргийн бодит гэмт хэрэгтнүүдийг” хариуцлагад татахыг тэд төр засгаас шаардах юм байна. Афганистан, Иракт дайн эхэлснээс хойшхи ахмад дайчдын хамгийн том эсэргүүцлийн жагсаал болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна.