“Союз-ТМА-20” сансарын хөлөгтэй, “Союз-ЮГ” пуужин зөөгч Байконурын сансарын буудлаас хөөрлөө. Оросын иргэн Дмитрий Кондратьев, америкийн Кэтрин Колман, италийн Паоло Несполи нарын бүрэлдхүүнтэй шинэ багийг ОУСС-д энэ хөлөг хүргэх болно. Москвагийн цагаар 22 цаг 09 минутад хөөрсөн байна. Сансарт 5 сар ажиллах багийнхан биеийн байдал сайн байна, сансарын хөлгийн бүхээгт бүх юм хэвийн ажиллаж байна гэж мэдээлсэн байна.