Өчигдөр Москвад болсон эмх  замбраагүй байдлыг зохицуулсан цагдаагийн байгууллагын ажлыг ерөнхийлөгч Д.Медведев өндөр үнэллээ. “Өчигдөр Москвад цагдаагийнхан, жинхэнэ мэргэжлийн түвшинд ажиллаа. Тэдэнд амралт хэрэгтэй” гэж төрийн тэргүүн Твиттерийн өөрийн блогтоо бичсэн байна. Медведев интернет ашиглагчидад сайхан нойрсохыг хүссэн байна. Москвад лхагва гаригт “Европейский” худалдааны төв болон Смольнийн талбайд Кавказ гаралтай хүмүүс болон хэт үндсэрхэг үзэлтэй залуучуудын хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаагийнхан нийтдээ 800 хүнийг баривчилсан байна.