Оросын гадаад нэвтрүүлгийн ачаар, ерөнхий сайд Владимир Путины ард иргэдтэйгээ хийх ярилцлагыг дэлхийн 100 гаруй улсад сонсох болно. Москвагийн яг 12 цагт буюу үд дунд оросын албаны эфирээр “Путинтэй хийх ярилцлага. Үргэлжлэл” хөтөлбөр нэвтрэх болно гэж “Оросын дуу хоолой” радио компанийн төлөөлөгч Екатерина Ягунова мэдээллээ. Энэ ярилцлагыг бас англи, араб хэл дээр шууд орчуулгатайгаар нэвтрүүлэх болно гэж тэр хэллээ. Үүний дараа манай радио компаний ажиллаж байгаа дэлхийн эфирт 37 хэлээр цацагдах болно. Үүнд пушту, курд, урду, дари, бенгали гэх мэтийн ховор хэлнүүд багтаж байна. Ягуновагийн ярьснаар Путины ярилцлагатай бичлэгийг ерөнхий редакцид эмхлээд гол хэсгүүдий нь гадаад нэвтрүүлгийн албануудад тарааж тэнд бүх хэл дээр орчуулах болно. Ерөнхий сайдын ярилцлагыг ОУ-ын хэд хэдэн теле, радио компаниуд шууд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар ерөнхий сайдад 700 мянга гаруй асуулт ирээд байна. Эдгээр асуултын ихэнх нь нийгмийн асуудал болон үндэстэн хоорондын харилцааг хөндсөн байна.