Манай ард түмэн үнэхээр бүтээлч юм. Бидэнд асуудал байна, харин бид түүн дээр мөнгө хийж чаддагүй гэж Д.Медведев мягмар гаригт шүүмжиллээ. “Зурагт радиогийн загалмайлсан эцэг” гэж зүй ёсоор нэрлэгддэг Владимир Зворкыкины нэрэмжит Үндэсний шагналын дипломыг тэрээр гардуулсан юм. Дэлхийн томоохон компаниудын шийдвэрлэж чадахгүй байсан асуудлыг шийдсэн 7 залуу эрдэмтэд энэ шагналын эзэд болсон юм. “Россия вперед” Бүх оросын инновацийн форумын үеэр энэ шагналыг гардуулжээ. Оросууд өөрсдийнхөө бүтээлч байдал дээр мөнгө олж  сурах ёстой инновацийн төслүүдийг хөгжүүлэх оросын шинэ төв байрласан “Сколковод” энэ форум болжээ. ОУ-ын эдийн засгийг шинэчлэх зүтгүүрүүдийн нэг болохын төлөө “Сколково” өрсөлдөж байна. Инновацийн төвийн эхний төлөөний компаниуд тодорлоо. Өндөр технологийн салбарын өөрсдийн төслүүдийг санал болгосон 15 орчим компаниуд ялагчаар тодорлоо. “Сколковод” оросын болон гадаадын инновацийн тэргүүлэх компаниудын анхаарлыг хандуулахаар төлөвлөж байна. Харин оросын ч бай гадаадын ч бай бүх компаниудад ижилхэн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгнө гэж “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг тэмдэглэээд:  Миний хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг оросынхоос ялгамааргүй байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд зарчмын хэдэн зүйл байгаа гэдгийг сануулья. ОУ-д гадаадынхан ажиллахад хэцүү гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Виз, ажлын зөвшөөрөл, нийгмийн халамжийн багц зэргийг олж авахад маш хэцүү. Мөн хүүхдүүдээ аятайхан сургуульд оруулах, эмнэлэгийн тусламж авах, амьдралын жирийн нөхцөлөөр хангагдах болон сонирхолтой ажил олж авах зэрэг хэцүү билээ.Хэрвээ “Сколково” төсөл амжилттай болох юм бол энэ бүхэн тэнд байх болно. Дэлхийн бөмбөрцөгийн аль нэг газар гадаадын мэргэжилтнүүд ямар л нөхцөлд ажиллаж амьдардаг тийм л нөхцлийг бид тэнд бий болгоно гэж тэр ярилаа. Инно төвд оролцох хэн бүхэн эрдэм шинжилгээний бүтээлийг эцсийн бүтээгдхүүн болгон хувиргахад шаардлагатай тусгай грант болон улсын хөнгөлөлтийг эдлэх болно. Өндөр технологийн салбарт ирээдүйтэй бүтээгдхүүн санал болгож байгаа компаниудын татварын ачаалалыг оросын засгийн газар өөрчлөх хэрэгтэй болно. Техникийн зохицуулалтын орчин үеийн стандарт, олон улсын сертификатыг нэвтүүлснээр оросын зохион бүтээгчид болон үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадвартай болно.