Д.Медведев, В.Путин нарын холбоо хэр удаан оршин тогтнох бол?, Орос улсын өнөөдрийн засаглал үр ашигтай байна уу? Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн санал асууллагад оролцогч оросууд энэ хоёр асуултад хариуллаа. Д. Медведев, В. Путин нарын улс орныг хамтран удирдаж байгаа нь зөв зүйтэй, удаан оршин тогтнох ёстой гэдгийг харуулж чадсан гэж оросуудын гурваны хоёр нь үзэж байна. Энэ саналыг эрх баригч “Нэгдсэн ОУ” намын талынхан, залуучуудын төлөөлөгчид, чинээлэг оросууд дэмжиж байна. Тэд улс төрчдийн ажлын бодит үр дүн, хүн амын амжиргааны түвшин дээшилсэн зэргийг дурдаж байна. Энэ хосолмол үр ашигтай гэдгээ харуулсан гэж Улс төр, эдийн засгийн харилцааны агентлагын ерөнхий захирал Дмитрий Орлов үзэж байна: Хосолмол аргаар төр барих нь, хатуу ширүүн ерөнхийлөгч дангаараа төр барьснаас хамгийн үр ашигтай гэдэг нь харагдаж байна. Хоёр хүчирхэг улс төрчид төр барьж байна, тэд байнга ажиллаж байна гэдэгт хүмүүс итгэж, ойлгож байна. Энэ байдал нь тааламжтай уур амьсгалыг бий болгож байна. Энэ хосолмолын хийсэн ажил нүдэнд ил байна. Хямралын эсрэг бодлого, ажилгүйчүүдийн тоог тогтоон барьж байгаа арга хэмжээ ер нь нийгмийн талаар явуулж байгаа бодлого зэрэг нь үнэхээр үр ашигтай байна. Миний үзэж байгаагаар энэ хосолмол, улс төрийн холбоо болон хувьсаж байна. Энэ бол оросын улс төрийн үндсэн факторуудын нэг бөгөөд түүнд эерэгээр нөлөөлдөг юм гэлээ.Бүх оросын санал асуулгын дүнгээс харахад улсын ерөнхийлөгч, засгийн газрын ерөнхий сайд  хоёрын холбоо дотооддоо бат бэх биш гэж оросуудын 15% нь үзэж байна. Энэ саналыг сөрөг намын талынхан, настай хүмүүс, бага орлоготой оросууд дэмжиж байна. “Улс орныг зөв замаар чиглүүлж байгаа нэр төртэй улс төрчдийн баг” удирдаж байна гэж санал асуулаганд оролцогчдын 42% нь үзэж байна. Тэдний 16% нь “улс орныг эдийн засгийн хямралаас гаргах арга замаа мэдэхгүй нэр хүндгүй хүмүүс” гэж тэднийг үзсэн байна. Энэ хосолмолын ажлыг үр ашиггүй гэж судалгаанд оролцогчдын 18% нь үзжээ. Эдийн засгийн хямрал үргэлжилж, инфляц өсөж, юмны үнэ байнга нэмэгдэж байна гэж тэд үзсэн байна. Жилийн өмнө оросууд, хүн амын амжиргааны түвшин доройтож байна гэдгээр гомдоллож байсан билээ. Хамгийн сонирхолтой нь эрх барьж байгаа хосолмолыг нааштай үнэлэх саналд өөрчлөлт орсон байна.  Урьд нь үр ашигтай байдлын үзүүлэлтийг багын хамтарсан ажлаар дүгнэдэг байсан бол одоо эрх баригч элитүүдийн ажлын үр дүнг хүн амын амжиргааны түвшингийн өсөлт, улс орны тогтвортой байдалтай холбож үздэг   болсон байна. Нийгмийн бодлогод төр засгаас тавьж байгаа онцгой анхаарал, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн, ОУ-ын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн зэргийг  ашигтай ажлын үзүүлэлт гэж үзсэн байна.