Монгол улс далайд гарах тээврийн хонгилоо Орос улсыг дамжуулан өргөжүүлнэ, Монгол улсын ерөнхий сайд С. Батболдын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын нэг үр дүн нь энэ боллоо. Монгол улсын засгийн газрын тэргүүн өнөөдрийг Санкт-Петербург хотод өнгөрүүлнэ. Өчигдөр тэрээр ОУ-ын засгийн газрын тэргүүн В.Путинтай уулзсан юм. Манай орнуудын харилцаанд уламжлал болсон найрсаг, итгэлцэлийн байдалд уулзалт болж өнгөрлөө гэж хоёр тал тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ найрамдлын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж чадлаа. Москвад өчигдөр хаалттай байдалд болсон хэлэлцээрийн явцад худалдаа, уул уурхай, тээвэр, боловсрол, соёлын харилцааг хамарсан 9 баримт бичигт гарын үсэг зуржээ. Уулзалтын явцад худалдаа эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарал хандууллаа. ОУ, ДХБ-д элсэх асуудалтай холбогдуулж Монгол улсад,  улс хоорондын чөлөөт худалдааг хариуцсан ажлын тусгай хэсэг байгуулагдаж байна. “Бид хамтдаа, хямралын хор уршгийг даван туулах болно” гэж ОУ-ын ерөнхий сайд В. Путин тэмдэглэсэн байна. Энэ оны 10 сард орос, монголын бараа эргэлтийн хэмжээ 1,5 гаруй дахин нэмэгдэж, хямралын өмнөх түвшиндээ ойртож байна гэж оросын засгийн газрын тэргүүн хэлээд: Ашигт малтмалын олборлолт, дэд бүтэц, түлш эрчим хүчний салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлснээр бид нааштай харилцааг бэхжүүлж чадна. Монгол улсад хэдэн арваараа ажиллаж байгаа оросын компаниуд ураны, нүүрсний болон бусад орд газруудын хайгуул хийх, олборлоход болон төмөр замын, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд идэвхитэй хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр нь монголын эдийн засгийн экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд түлхэц болж, оросын боомтуудыг ашиглаж гуравдах орнуудтай хийх худалдааг эрс нэмэгдүүлнэ. Энд манай орны Алс Дорнодын боомтуудыг ашиглах явдлыг өргөжүүлэх асуудлыг онцлон ярьж байна гэлээ. Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой уул уурхайн салбар оросын хөрөнгө оруулалтад сонирхолтой байна. Энэ зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр “Дорнод уран” хамтарсан компани байгуулахаар болж зохих хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа. Одоо ажиллаж байгаа орос,  монголын “Эрдэнэт”, “Монголросцветмет”, хамтарсан компаниудыг шинэчлэх ажил дээр оросын тал анхааралаа төвлөрүүлэхээр боллоо. Энэ компаниудыг хөгжүүлэх, шинэчлэх нөөц хуримтлуулах зорилгоор удахгүй тэднийг IPO-д гаргана. Монгол улсын ерөнхий сайд, оросын засгийн газрын тэргүүний нэгэн адил хэлэлцээрийг маш үр дүнтэй болсон гэж үзэж байна. Манай хоёр улсын харилцааны түүхэн асуудал болсон ОХУ-д Монгол улсын төлөх ёстой өрийн асуудлыг шийдлээ. Оросын тал Монгол улсад хамгийн хөнгөлөлттэй нөхцлийг санал болголоо. Хамгийн гол зүйл бол ирээдүйн хамтын ажиллагааны асуудал юм. Монголын талын хөрөнгө оруулалтыг хүлээлгүйгээр оросын тал Улаанбаатар төмөр зам компанид оруулах хөрөнгийн нэмэгдүүлэлтээ яаралтай хийхээр болсон байна. Оросын зах зээл дээр монгол малын, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд монголын малыг буцалтгүй тусламжийн хүрээнд вакицинжуулах боллоо. Энэ тусламжид 375 сая рубль зарцуулна. Хамтын ажиллагааны бусад удаан хугацааны хөтөлбөрийн талаар Монгол улсын засгийн газрын тэргүүн ярихдаа: Орос, Монгол улсуудын уламжлалт найрсаг харилцаа зөвхөн эдийн засгаар хязгаарлагдахгүй. ОУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр, манай ард түмнүүдийн хооронд хүмүүсийн харилцаа, соёл, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн хэлхээ холбоо ямагт тэргүүн зэрэгт байсан. Залуучуудын болон боловсролын солилцоонд онцгой анхаарал хандууллаа: ОУ-д монголын мянгаад оюутнууд суралцаж байна. Энэ харилцаа холбооны академик бүтцийг нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд бид энэ асуудлаар цаашид ч ажиллах болно. Өнөөдөр оросын дээд сургуулиуд тэр тусмаа салбарын их сургуулиуд Монгол улсын оюутнуудыг хамгийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургахад бэлэн байна. Мөн цэрэг техникийн салбар дахь боловсролын хамтын ажиллагаа сайн байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх болно. Хамгийн залуу сонсогчдыг оролцуулан бүх кадруудыг бэлтгэх ажил орж байгаа юм. Бараг хүүхэд гэмээр монголын кадетуудыг бид Омск хотод хүлээж аваад байна. Манай цэргийн их, дээд сургуулиудад монголын оюутнуудыг сургах ажлаа бид үргэлжлүүлнэ гэж В. Путин хэллээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны хувьд гэх юм бол ОУ, монголын зэвсэгт хүчнийг шинэчлэхэд идэвхитэй оролцож байна. ПДХ техникийг нийлүүлсээр байна. 2011 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Үүнтэй холбогдуулаад маш олон үйл ажиллагааг төлөвлөөд байна. В. Путины хэлснээр, энэ бүх төлөвлөгөөг хэргжүүлэх нь зөвхөн Орос, Монгол улсуудын эрх ашигт нийцээд зогсохгүй, бүс нутгийн болон олон улсын чухал ач холбогдолтой юм.