2010 оны хамгийн тогтворгүй орноор Сомали улс дахиад тодорлоо. Тус улсын өмнөд болон төвийн нутгийг хянаж байгаа шилжилтийн засгийн газар, хэт үзэлт лалуудын хоорондох сөргөлдөөн үргэлжилсээр байна. Сүүлийн жил сомалийн далайн дээрэмчдийн тасралтгүй үйл ажиллагаанаас болоод холбооны засаглалыг лалын сөрөг хүчинтэй эвлэрүүлэх гэсэн ерөнхийлөгч Шейх Шариф Шейх Ахмедын алхам аажмаар үгүй болж байна. Тогтвортой байдлын дэлхийн рейтингийг нэг бус удаа тогтоож байгаа “Жейнс интеллидженс ревю” олон улсын нэр хүндтэй энэ байгууллага ингэж үзсэн байна. Дэлхийн газрын зураг дээрхи хамгийн тогтворгүй орноор 2009 онд Сомали улсыг, “Жейнс” бас тодруулсан билээ.