АНУ-ын АЦХ-ний командлал, шуугиан тарьсан Викиликсийн материал нийтлэсэн сонингуудын сайт руу орохыг цэргийнхэнд хориглолоо. Дэлхийн улсуудын тэргүүнүүдийн тухай  тааламжгүй үг яриа агуулсан АНУ-ын дипломат албаны баримт бичгүүдийг 11-р сарын сүүлчээр нийтлэснээс хойш Викиликсийн эргэн тойронд хэрүүл шуугиан дэгдсэн юм. Одооноос эхлээд АНУ-ын АЦХ-ний цэргийн албан хаагчид хэрэглэж болохгүй хэвлэлийн тоонд  америкийн Нью Йорк Таймс сонин, британын Гардиан, германын Шпигель сэтгүүлүүд орсон байна.