Энэтхэгийн болон Атлантын далайг хийлсэн далбаат завиар туулах Сибирийн онцгой нөхцлийн аялагчид аялалаа Маврикий арлаас эхлэж байна. Тэд аялалаа Сейшелийн арлаас эхлэх ёстой байсан боловч далайн дээрэмчдээс болж Маврикийгаас явах болжээ. Гиннесийн дээд амжилтын номонд бичсэнээр далбаат хийлсэн завиар туулах хамгийн удаан хугацааны, хамгийн хол зай болсон Намиби улсаас Атлантикийг дамжиж Өмнөд Америк хүрэх замыг туулахаар аялагчид төлөвлөсөн байна. Аялагчдын туулах ёстой Сейшелийн арлаас Бразил хүрэх зам нь 14 мянган километр юм. Энэ аялал 2-3 сар үргэлжилнэ. Энэ нь тус багын дэлхийг тойрох аялалын 3 дахь шат юм. Энэ баг 2006-2007 онд хийлсэн далбаат завиар Арабын эмирүүдийн нэгдсэн улсын эргээс гараад Тайланд хүртэлхи Энэтхэгийн далайг дэлхийд анх удаа туулсан юм.