ОХУ, АНУ-ын СДЗ-ийн шинэ гэрээг батлуулахын тулд америкийн сенатын хэлэлцүүлэгт орууллаа. Сенатын олон улсын хорооны дарга Жон Керри гэрээг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, түүнийг батлах ажлыг хойшлуулахгүй байхыг конгрессменүүдэд уриаллаа. Христосийн мэндэлсэн өдрийн баяр болон шинэ жилийн баярын өмнө СДЗ-ийн шинэ гэрээг сенатуудаар батлуулна гэж урьд нь Барак Обама амалсан билээ.