Мэргэжлийн үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн өдрийг ОУ-д тэмдэглэж байна. Хуучин Югослав улсын нутагт 1991 онд оросын телевизийн сурвалжлагч Виктор Ногин, оператор Геннадий Куренный нар амь үрэгдсний дараа энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Ноднин жил 35 оронд, олон нийтийн ХМХ-ийн 130 ажилтан амь насаа алджээ. Тэдний ихэнх нь цэргийн сурвалжлагчид биш энхийн цагт гэмт хэрэг, авилгалын асуудлуудыг олон түмэндээ мэдээлэж байсан орон нутгийн сэтгүүлчид байсан юм. Орос улсад жил бүр 10-20 сэтгүүлчид амь насаа алдаж байна. Ихэнх аллагыг одоо болтол илрүүлээгүй байна.