Орос улсад хосолсон түлшээр ажилладаг дэлхийн хамгийн хямд авто машины гурван загварыг танилцууллаа. Таван хаалгатай хэтчбек, купе-кроссовер, ачааны фургон одоохондоо туршилтын загварууд байна. Бүтэн хагас жилийн дараа бөөнөөр нь үйлдвэрлэнэ. Энэ машины үнэ нь 10000 доллароос хэтрэхгүй гэж зохион бүтээгчид нь үзэж байна. “Энэ оргилуун төслийн хөрөнгө оруулагч оросын тэрбумтан Михаил Прохоров танилцуулга дээр хэлэхдээ, нэгдүгээрт, оросод хэзээч сайн машин хийж чадахгүй, хоёрдугаарт, зөвхөн улсын хөрөнгийн тусламжтайгаар л шинэ машин хийж болно гэсэн” хоёр хэвшмэл болсон ойлголтыг эвдэх нь бидний зорилго юм гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр оросын шинэ машиныг цэвэр хувийн хөрөнгөөр зохион  бүтээж байна.Орос улсын хамгийн хямд ардын авто машины үйлдвэрлэлд Прохоров 150 сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 5 жилийн дотор зарлагаа нөхнө гэж үзэж байна. Прохоров болон түүний түншүүд жижиг цехэд том том деталиудаар угсрах хэмнэлттэй, хосолсон түлшээр ажилладаг автомашин конструктор бүтээснээрээ оросын машины үйлдвэрт хувьсгал гаргана гэж үзэж байна. Ийм учраас асар том машины үйлдвэр барих асуудал автоматаар үгүй болж байна гэсэн үг гэж зохион бүтээгчид нь ярьж байна. Шинэ авто машин 60 морины чадалтай хөдөлгүүр болон 150 морины чадалтай цахилгаан төхөөрөмжтэй байх юм. 14 секундийн дотор л цагын 100 километр хурдад хүрч чадна. Экологийн ангилалаараа Евро-5-д тохирч байгаа байгалын метан хий гол түлш нь болох юм байна. Оросын шинэ авто машины ололттой талууд нь зохион бүтээгчид нь нууцийг нь тайлахгүй байгаа кузов хийсэн композит, полимер материалууд юм. Машин дотроо асар том зайтай бөгөөд хоёр метрийн өндөртэй Прохоров л дотор нь уужуухан багтаж байгаа гэж боддоо: Би жирийн машинд суухдаа дандаа толгойгоо цохидог юм. Харин энэ машинд бол би чөлөөтэй багтаж байгаа биздээ! Тэгэхдээ үүнийг надад зориулаад хийчихсэн юм биш ээ. Жижигхэн мөртлөө дотроо том зайтай шинэ ангилалын машин юм. Энд хэрэглэсэн иннвоцийн хүчээр, хөдөлгүүрийн системийг маш жижигхэн хийсэн юм гэж тэр ярилаа. “Ё-мобиль” нэртэй оросын шинэ машин ГЛОНАСС-GPS зүг чигийн системтэй, жолооч интернетэд шууд холбогдоход зориулсан сенсорын панель зэрэг олон олон тааламжтай зүйлээр тоноглогдсон билээ. Гар утсан дахь тусгай функцийн тусламжтайгаар машиныг нээж, асааж болно. Шинэ машины зохион бүтээгчид ОУ-ын зах зээл дээр амжилт олно гэж үзэж байна. Гэхдээ олон улсын зах дээр гарахыг үгүйсгэхгүй байна. Орос хэл дээрх орчуулж болдогүй үг хэллэгнээс “Ё-мобиль” гэдэг нэр урган гарсан бөгөөд англиар бол “Твой автомобиль” гэж нэрлэж болох юм. Ер нь орос хэлний “Ё” үсэг нь английн “your”-чиний гэдэг үгтэй адилхан дуудагддаг юм.