Монгол улсад 125 сая доллар зээлүүлэх боломжийг ОХУ хэлэлцэж байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд, Сангийн яамны сайд Алексей Кудрин, Орос, Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээрийн дүнгээр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Хэлэлцээрийн дүнгээр хоёр улсын хоорондын өрийн бүх асуудлыг шийдсэн гэж тэр тайлбарлалаа. Монгол улс  ОХУ-д 172 сая долларын өртэй байсан бөгөөд 97,8%-ийг төлөөд байна. Одоо 3,8 сая доллар үлдсэн бөгөөд удахгүй төлнө гэлээ. Бид удахгүй шинээр зээл олгох тухай шинэ хэлэлцээрийг хэлэлцэж эхлэнэ гэж А.Кудрин хэлсэн байна.