Ураны хүдрийн хайгуул хийх, олборлох, боловсруулах хамтарсан компани байгуулах нөхцлийн тухай, Монгол улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагын тухай зэрэг хамтын ажиллагааны 9 хэлэлцээрт гарын үсэг зурлаа. ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Бат болд нарын хэлэлцээрийн дүнгээр эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Засгийн газрын тэргүүнүүд хамтарсан албан мэдэгдэлдээ олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар хоёр улсын байр суурь ижил төсөөтэй байгааг цохон тэмдэглэлээ. Монгол улс ШХАБ-ийн ажиглагчийн хувиар тус байгууллагад жинтэй үүрэг гүйцэтгэхийг ОУ дэмжиж байна. Солонгосын хойгт байдал хурцадмал байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлээд солонгосын хойгийн цөмийн асуудлаархи “зургаан” талын хэлэлцээрийг сэргээхийн төлөө байна гэж мэдэгдлээ.