Орос улсад “Ардын эрх чөлөөний нам” байгуулагдлаа. Энэ шинэ байгуулагын оролцогчид олны танил, улс төрийн арвин туршлагатай хүмүүс гэж шинжээчид үзэж байна. Үүсгэн байгуулагчид нь засгийн газрын ерөнхий сайд асан Михаил Касьянов, Барууны хүчний холбооны дарга байсан, засгийн газрын орлогч сайд асан Борис Немцов, Бүгд найрамдах намын дарга асан Владимир Рыжков нар юм. Системгүй либерал сөрөг хүчний төлөөлөгчид шинэ улс төрийн намаа бүртгүүлж, 2011 оны Төрийн Думын согуульд оролцохоор шийдсэн байна. Мөн 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэгдсэн нэр дэвшигчээ дэвшүүлэх юм байна. Хамгийн гол нь шинэ хөдөлгөөний лидерүүд нь өнгөрсөн үеийн улс төрчид юм гэж Улс төрийн байдлын төвийн ерөнхий захирал Сергей Михеев манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: Үнэнийг хэлэхэд тэд улс төрөөс хол байх хэрэгтэй, хүмүүс чамайг хэзээч хүлээж авахаа больсон, чи хэнд ч сонирхолгүй болсон гэдгээ ойлгох хэрэгтэй байсан. Өнгөрсөн үед хийсэн нүглээ наминчлах хэрэгтэй байгаа юм бол уу? Тэд өөрсдийгөө бараг л үндэсний хэмжээний лидерүүд гэж харагдуулахыг оролдож байгаа нь ичгүүр сонжуургүй явдал юм. Тэдэнд ямарч ирээдүй байх гэж би бодож байна гэлээ.Төрийн Думд ороход тэдэнд маш хэцүү. Тэдний эсрэг тэдний өөрсдийнх нь улс төрийн явууллага үйлчлэх болно гэж Михеев үзэж байна: Энэ нам парламентад орох босгыг даваж чадахгүй гэж би үзэж байна. Энэ намын нэр хүнд үнэхээр доогуур байгаа гэдэг шалтгаанаар тэр юм. Эд бүгдээрээ 90-ээд оныхон. Тэд тэр үед өөрсдийгөө харуулсан хүмүүс. 90-ээд оны либераль шинэчлэлийн туршилт бүтэлгүйтсэн билээ. Хүн ардын сэтгэл санаанд хар толбо үлдсэн хэвээрээ л байгаа. Энэ намын бие даасан, онцгой ирээдүйг би олж харахгүй байна. Тэд парламентад орох ямарч боломж байхгүй гэж үзэж байна гэлээ. Шинэ намын хөтөлбөр шинжээчидэд нилээн олон асуулт төрүүлж байна. Жишээ нь нийгэм эдийн засгийн хүрээнд, өрсөлдөөний хүрээг хөгжүүлэх, хувиараа үйлдвэрлэл эрхлэх эрх чөлөөг хангах, монопольчлолын эсрэг тэмцэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гэж тусгажээ. Төрийн аппаратын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, авилгатай хатуу тэмцэх зэрэг асуудлыг дотоод бодлого дээр онцолсон байна. Энэ бүх зүйл анги нь одоо төр засгийн тавьж байгаа бодлогыг яг хуулбарласан байна. Энэ нь улс оронд бодит өөрчлөлт хийе гэхээсээ реклам хийх зорилготой бололтой гэж Сергей Михеев ярьж байна: Шинэ нам бүхний л ярьдаг зүйлийг өөрийн уриа болгосон байна. Энэ асуудлууд бол ямагт цаг үеийнх байсан эдгээрийг шийдэх ёстой гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Харин тэд л бужигнаж эхэллээ. Тэд бас үүний төлөө байгаа юм шиг. Энэ нь тэдэнд нэг их оноо олж өгөхгүй  байх. Хэрвээ тэд ямар нэгэн шинэ зүйл гаргаж ирсэн эсвэл шинэ сонирхолтой ажил хэргийг санал болгосон бол тэднийг хүн ард сонсох байсан. Тэд л авилга, хүнд сурталтай мятрашгүй тэмцэгчид юм өөрсдийгөө харуулахыг хичээж байна гэж тэр хэллээ. Тэгэхдээ энд бас бүх зүйл тийм ч сайн биш байна. 90-ээд онд засгийн эрхэнд хэн байсныг мартсан оросуудад сануулах гэж байгаа нь ичгүүргүй хэрэг юм гэж шинжээч үзэж байна: Үнэнийг хэлэхэд Немцов, Касьянов нар бол тухайн үедээ засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан улсууд, тэд л өнөөдрийн бидний тэмцээд байгаа авилгал, хүнд сурталын эх ундрага дээр сууж байсан шүү дээ. Өнөөдөр бидний амьдралд садаа болоод байгаа тэр системийг зохиосон хүмүүсийн эгнээнийхэн шүү дээ. Саяханыг хүртэл энэ хүмүүс хэн байсныг ард түмэн мартсан гэж үзэж олон нийтийн саналыг мушгин гуйвуулах гэсэн санаа юм.