Өмнөд Солонгос  хилийн байнгын будлианы хүрээнээс халисан цэргийн ажиллагааг БНАСАУ-ын эсрэг явуулах гэж байна. АНУ-ын үндэсний тагнуулын албаны захирал асан Дэннис Блэр энэ тухай 12-р сарын 13-нд мэдэгдлээ.  АНУ Өмнөд Солонгос хоёр, БНАСАУ-аас хамгаалах «Өргөн хамтын ажиллагааны хороо»-г байгуулсан тухай  нэгэн зэрэг мэдээлэв. Вашингтон НАТО-гийн гишүүн бүс холбоотонтойгоо, ийм  механизмыг анх удаа байгуулж байна. Энэ нь АНУ-аас Өмнөд Солонгост  ердийн цохилтын ба пуужингийн  зэвсэг, тактикийн ба стратегийн цөмийн цэнэг зэргийг БНАСАУ халдан довтлосон үед   нийлүүлнэ гэсэн үг билээ. Түүнээс гадна  Вашингтон Сеул хоёр пуужин, үй олноор сөнөөгч зэвсэг бутээх умард солонгосын хөтөлбөрийн  эсрэг чигэлсэн арга хэмжээнүүдийг боловсруулна. Солонгосын хойгийн сөргөлдөөн гаарсан нь тод орхойл юм. Сеулд хэвлэгдэн гардаг «Чосон ильбо» сонины нийтлэлээс харахад  БНАСАУ уран  баяжуулах нууц 3-4 төвтэй байна. Тэдгээр нь жилд 8-10 цөмийн цэнэг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үүний өмнө Пхеньян  цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ албан ёсоор батлаад,  Йонбен дэх уран баяжуулах үйлдвэр хэд хэдэн  хурилдууртай гэж мэдэгдэв. Ийм нөхцөл байдал Оросыг гүнээ түгшүүлж байна гэж, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өчигдөр  Москвад Умард Солонгосын ГХ-ийн сайдтай уулзах үеэрээ  мэдэгдэв. Энэ бүхэн  Солонгосын хойгт дайн болоход хүргэж мэдэх шинэ шинэ хүчин зүйлс  билээ. Гэхдээ орон нутгийн  цөмийн мөргөлдөөн ч гарч болзошгүй. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков ингэж хэллээ: «Энэ нь харилцан холбоотой үйл явц гэдгийг ойлгох нь чухал юм. Энэ нь Умард солонгосын төдийгүй Өмнөд Солонгосын аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Санал зөрөлдөөнийг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх бодолтой хүмүүс, тэнд засгийн эрхэнд гарсан байна. Ерөнхийлэгч Ли Мен Бак бол консерватив үзэлт бүлгийнхний төлөөлөгч мөн. «Нарны гэрлийн» бодлого дампуурсан. Илүү хатуу байр суурь баримтлах хэрэгтэй гэж  тэрбээр хэллээ. Тэр ч байтугай  Солонгосыг нэгтгэвэл, БНАСАУ бутарч тарах юм гэж Ли Мен Бак үзэж байна. БНСолонгос улсын ГХ-ийн дэд сайд Ви Сон Нактай  Москвад маргааш яаралтай зөвлөлгөөн хийнэ. Зөвлөлгөөн дээр Москва  Солонгосын хойгт цэрэг-улс төрийн түгшүүртэй байдал  гаарсан явдалсэтгэл тугшиж байгаагаа илэрхийлнэ. Орос, АНУ, Хятад,  Япон ба хоёр Солонгос улсын  хэлэлцээг яаралтай сэргээх нь гол асуудал байна. Москвад саяхан болсон зөвлөгөөнөөс харахад Пхеньян зургаан талт хэлэлцээнд оролцоход бэлэн байна. Тэгснээрээ БНАСАУ 12-р сарын эхээр  Бээжинтэй  зөвлөлдснөөсөө хойш  анх удаа байр сууриа илэрхийлэв. Зургаан талт хэлэлцээг сэргээх нь цэргийн өргөн хүрээтэй мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх сэрэмжлэх ганц арга зам юм. Өмнөд Умард Солонгос түүнд татагдан оролцох төдийгүй 11-р сарын 23-нд их буу, гаубиц буу хэрэглэсэнтэй адил байлдааны ажиллагаа явагдах төлөвтэй.