Инновацийн төвийн төлөөний анхны оролцогчдоо “Сколково” сан өнөөдөр зарлалаа. Оролцогчдын статусыг 16 компани авсан байна. “Квантын оптик ба квантын технологийн олон улсын төв”, “Хэт дамжуулагчын үйлдвэр” төслүүд, мөн эрчим хүчний салбар дахь нимгэн плёнкийн технологийн судалгааны төв байгуулах, вирусын өвчнийг эмчлэх тусгай эмийн бэлдмэл боловсруулах төслүүд шалгарсан байна. “Сколково” хөрөнгө оруулалтын хороо ойрын үед энэ төслүүдийг санхүүжүүлэх эх үүсврийн хэмжээг тодорхойлно гэж тус сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг мэдэгдлээ. Энэ хөрөнгийг буцалтгүй тусламж грант маягаар олгоно гэж тэр онцоллоо.