Гаити улсад булчин задрах өвчнөөр 2300 хүн амь насаа алдаж, 105 мянган хүн халдвар аваад байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч даваа гаригт энэ тухай мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Гаити улсын хэд хэдэн нутагт 130 хүн нас барсан бол нийслэл Порт-о-Пренсд 178 хүн амь насаа алджээ. Өвчин хаанаас гарсан нь одоо болтол тодорхойгүй байгаа бөгөөд францийн тахал судлагч Рене Перругийн үзэж байгаагаар тус улсын төв хэсэгт байрлаж байгаа НҮБ-ийн Гаити дахь энхийг сахиулагч Балба улсын цэргүүдээс 10-р сард тарсан бололтой.