Лондоны Вестминстер дүүргийн магистратын шүүх өнөөдөр шуугиан тарьсан “Викиликс” сайтын үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг Шведэд шилжүүлэх тухай шүүх хурал хийхээр дахин цугларна. Ассанж 12-р сарын 7-нд Скотландад сайн дураараа бууж өгсөн юм. Британийн хууль ёсоор, шилжүүлэх асуудлыг 21 хоногийн дотор шийдэх ёстой. Байдлаас харахад энэ шүүх ажиллагаа хэдэн сар үргэлжилж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Стокольмын шүүх 11-р сард, Ассанжийг хүчингийн хэргээр буруутгасан прокурорын мэдүүлгээр баривчлахыг зөвшөөрсөн юм. Интерпол түүнийг олон улсын хэмжээнд хайж байна.