Вьетнам улсад хүнд байдалд орсны улмаас өлсгөлөн зарласан оросын далайчдын эгнээнд энэ улсад байгаа оросын өөр хоёр хөлөг онгоцны багынхан нэгдсэн байна. Энэ ажиллагаа 12-р сарын 13-нд Вунгтау боомтод зогсож байгаа “Пху Хай-1” тунц загас барьдаг онгоцон дээр болсон юм. Хөлгийн багийнхан 143 мянган доллар хүрээд байгаа цалингийн өрийг бүрмөсөн цайруулахыг шаардаж байгаа юм. Мөн Камрань боомтод байгаа “Пху Хай-2”, “Ампху” загас агнуурын хөлөг онгоцны далайчид бас энэ ажиллагааг дэмжиж байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байгаа далайчид Орос эзэнтэй “Антел Инвестмент Лимитед” компанид ажилладаг билээ.