Байлдааны хөлөг онгоцонд зориулсан цахилгаан соронзон их бууг Пентагон амжилттай туршлаа. Жорджия мужийн туршилтын талбарт буудлага болсон байна. Америкийн ХМХ-ийн мэдээлж байгаагаар буудлагын хүчин чадал нь 30 мегажоуль болсон байна. Энэ нь буудлагын зай 200 далайн миль болж байна гэсэн үг. Энэ их бууны сум нь жирийн л нэг цутгамал болд шиг хэлбэртэй боловч өндөр хурдтай кинетикийн эрчим хүчээр байг устгадаг байна.