ОХУ-д албан ёсны айлчлалар ирээд байгаа Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдтой, ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр хэлэлцээр хийлээ. Энэ хэлэлцээр дээр худалдаа эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын салбарын асуудал дээр онцгой анхаарал хандууллаа. Хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбар, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эзэмших талаархи холбоо харилцааг өргөжүүлэх төлвийг бас хэлэлцлээ. Уулзалтын үеэр хоёр орны ерөнхий сайд нар 2011 онд болох дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, зөвлөлт, монголын баг сансарт ниссэний 30 жилийн ойг тэмдэглэх ажлын бэлтгэлд онцгой анхаарал хандууллаа. Ноён Батболд өнөө орой ОУ-ын Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновтой уулзана. Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд маргааш өдрийг Санкт-Петербургт өнгөрүүлнэ.