Оросын армийг зэвсэглэхэд ойрын арван жилд 20 триллион рубль буюу 650 тэрбум гаруй доллар гаргана. Оросын ерөнхий сайд Владимир  Путин: «2011-2020 оны төрийн зэвсгийн хөтөлбөрийг боловсруулах  зөвлөлгөөн дээр, түүнийг ухаанд багтамгүй гэмээр хэмжээний хөрөнгө  гэжээ. Гэвч  ийм их хэмжээний хөрөнгө гаргаснаар Оросын армийг бүрэн шинэчлэх юм. «Бид арми, флотыг дутуу  санхүүжүүлж байсан жилүүдэд үүссэн  түвэг бэрхшээлийг  бүрмөсөн давах ёстой» гэж Владимир Путин Архангельск мужид болсон зөвлөлгөөн дээр мэдэгдэв. Владимир Путин «Александр Невский» дөрөв дэх үеийн шинэ атомын шумбагч хөлөг онгоцтой танилцаж, стратегийн баримт бичиг- зэвсгийн шинэ хөтөлбөрийг цэгцлэхээр Северодвинск хотод хүрэлцэн очлоо. «Севмаш»  үйлдвэр Оросын атомын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн төв Северодвинск хотноо ажиллаж байна. Энэ нь атомын шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэдэг манай орны ганцхан үйлдвэр билээ. «Александр Невский» атомын хөлөг онгоцны багийн 107 гишүүн, засгийн газын тэргүүнийг ёслон угтаж авав. Владимир Путин  шумбагч  хөлөг онгоцны төгсгөлийн туршилт эхлэсэнтэй холбогдуулан багийн гишүүдэд баяр хүргэлээ. Ийм орчин цагийн чанар сайтай зэвсэг техникээр  Оросын зэвсэгт хүчний бүхий л төрлийн цэргийг зэвсэглэх ёстой гэдгийг ерөнхий сайд тэмдэглэлээ. Орчин цагийн загварын зэвсэг 2015 он гэхэд цэрэг, флот, нисэх хүчинд 30, 2020 он гэхэд 70 хувийг эзлэнэ. Зэвсгийн талаархи төрийн хөтөлбөр  үүний үндэс болох юм. Хөтөлбөрийг энэ оны эцэс гэхэд бүрэн боловсруулж дуусана. Ерөнхий сайд шинэ жилийн баярын өмнөх бэлтгэлийн үед ч, стратегийн ач холбогдолтой баримт бичгийг бүрэн төгс боловсруулах  ажилд идэвхтэй оролцох хүсэлтийг зөвлөлгөөнд оролцогчдод тавьсан байна. Тэрбээр Оросын арми, флотын шинэ дүр төрхийг тодорхойлох  үндсэн шинэ чиглэлүүдийг тэмдэглэсэн юм. Арми флотыг дутуу санхүүжүүлж, үнэн чанартаа  хуучин нөөц, зэвсгэг техникээрээ амьдарч, шинэ зэвсэг техник  армид хааяа нэг ирж байсан жилүүдийн уршгийг  бүрмөсөн давах хэрэгтэй. Иймээс бид зэвсгийн хөтөлбөрт  маш их хэмжээний хөрөнгө гаргаж байна. «Үнэмлэхүй» хэмжээний 20 триллион рубль гэдгийг тунгааж уз л дээ. Юм бүхнийг нарийн тооцоолж гаргах юм. БХ-ын сайд, Жанжин штабын дарга  улсаас ийм хэмжээний хөрөнгө гаргах хэрэгтэйг үндэслэлтэй нотлосон. Зарим төрлийн зэвсгийг  арми флотын байлдааны бүрэлдэхүүнээс гаргах хөтөлбөр үүнд багтаж байна гэв.  Стратегийн цөмийн хүчинд гойд анхаарал тавих юм. «Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах болон холбоо, удирдлага, тагнуулын тэргүүлэх системээр  цэргийг бүрэн хангаж, тав дахь үеийн  сөнөөгч нисэх онгоц, орчин цагийн нисэх хүчний  өөр бусад цогцолборыг  бүтээн үйлдвэрлэх хэрэгтэй гэж, засгийн газрын тэргүүн онцлон тодруулав. Эдгээр нөөцийн ачаар зэвсэгт хүчин өнгөрсөн үеэс ирээдүйд шилжинэ. Өнөөгийн хөтөлбөрийг бодоход  ирэх арван жилд санхүүжүүлэлт гурав дахин нэмэгдэнэ. Тэнгисийн цэргийн хүчинийг иж бүрэн ахин зэвсэглэхэд 4 триллион 500 тэрбум  рубль гаргах юм. Тэгэхдээ эдгээр хөрөнгийн  гуравны нэгийг таван жилийн дотор гаргана. Ерөнхий сайд шувтарч байгаа 2010 онд олсон ололт амжилтыг зөвлөлгөөн дээр  тэмдэглээд.   Энэ онд бид батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборыг  буурьтай шалган бүртгэсэн. Манай батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор  их чадавхитай, тэргүүлэх боловсруулалт, хэтийн төлөвтэй гэсэн дүгнэлт хийсэн юм. Оросын шумбагч хөлгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх «Борей» шинэ төсөл их чадавхитай. Владимир Путин  энэ ангилалын хөлөг онгоцод  зөвлөлгөөн эхлэхийн өмнө очлоо. «Александр Невский» бол мөн ангилалын хоёр дахь шумбагч онгоц билээ. 2004 оны 3-р сарын 19-нд үйлдвэрлэж эхлэсэн шумбагч хөлгийг, 2011 оны 12-р сар гэхэд Тэнгисийн цэргийн флотод  шилжүүлж өгөх  юм. «Борей» төслийн дөрөв дэх ангилалын  шумбагч хөлөг онгоцууд дээд зэргээр автоматчлагдсан системтэй ба дуу чимээ багатай байна гэж атомын шумбагч хөлөг онгоцны тэргүүлэх мэргэжилтэн Александр Резников хэллээ. «Булава» тив хоорондын баллистик пуужин бүхий  пуужингийн шинэ цогцолброор тэдгээрийг зэвсэглэнэ. «Борей» төсөлд багтах «Юрий Долгорукий» хэрэх онгоцыг 2007 онд ашиглалтанд оруулжээ. «Владимир Мономах» гурав дахь нь юм. Түүнийг оросын шумбагч онгоцны цэргийн хүчний 100 жилийн ойг тэмдэглэсэн 2006 онд үйлдвэрлэж эхлэсэн билээ. Ерөнхий сайд Оросын арми, флотын шинэ дүр төрх, технологийг хөндөн ярихдаа  нийгмийн асуудалд ч анхаарал тавьсан байна. Төрийн хөтөлбөрийн дагуу  цэргийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, тэдний  орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ.