Монгол улсын ерөнхий сайд ноён Сүхбаатарын Батболдын албан ёсны айлчлал үргэлжилж байна. ОХУ-ын Засгийн газрын ордонд ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд Владимир Путинтэй түүний хийсэн хэлэлцээр нэг цагын өмнө дууслаа. Энэ хэлэлцээр дээр худалдаа эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын салбарын асуудал дээр онцгой анхаарал хандууллаа. Хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбар, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эзэмших талаархи холбоо харилцааг өргөжүүлэх төлвийг бас хэлэлцлээ. Уулзалтын үеэр хоёр орны ерөнхий сайд нар 2011 онд болох дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, зөвлөлт, монголын баг сансарт ниссэний 30 жилийн ойг тэмдэглэх ажлын бэлтгэлд онцгой анхаарал хандууллаа.  Владимир Путин, С. Батболд нарын уулзалтын тухай бид маргаашийн нэвтүүлгээрээ дэлгэрэнгүй мэдээлэх болно. Ноён Батболд өнөө орой ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновтой уулзана. Өнөө өглөө “Нэгдсэн ОУ” намын дээд зөвлөлийн дарга, Төрийн Думын дарга Борис Грызловтой, Монгол ардын намын дарга, Монгол улсын ерөнхий сайд С.Батболд уулзаж нам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсан байна. Энэ ажиллагаа Төрийн Думын байранд болсон байна. Энэ баримт бичгийн дагуу талууд хоёр талын харилцааны талаар зөвлөлгөөн хийх, олон улсын түвшинд бие биенээ дэмжих, намын байгуулалтын талаар мэдээлэл солилцож байх ёстой юм байна. Үүнээс гадна хоёр талын болон олон талын семинар, бага хурал, “дугуй ширээний ярилцлага” зохион байгуулах  юм байна. “Стратегийн шинжтэй харилцааг баримтлахад манай улсуудад тус болох хүсэл зориг, улам их итгэлцэлийг тогтооход гарын үсэг зурсан хэлэлцээр тус болох болно” гэж Грызлов хэллээ. Манай хоёр намуудын хооронд “уламжлалт харилцаа” бий гэж тэр тэмдэглэлээ. “Өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурснаараа бид харилцан хамтын ажиллагааны шинэ түвшинд гарлаа” гэж Төрийн Думын дарга нэмж хэллээ. Монгол улсын ерөнхий сайд, халуун дотно хүлээж авсан нэгдсэн оросынхонд талархал илэрхийлээд Орос, Монгол улсууд “хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ түвшинд гарч байгаа” гэдэгт итгэж байна гэж хэллээ. 2011 оны 3-р сарын 1-нд тэмдэглэх Монгол ардын намын 90 жилийн ойн баярын ажиллагаанд “Нэгдсэн ОУ” намын төлөөлөгчдийг оролцохыг тэрээр урисан байна. Уулзалтын төгсгөлд оросын тал, Оросын улсын нийгэм улс төрийн түүхийн архивын “Коминтерны архивт” хадаглагдаж байсан баримт бичгийн хуулбарыг дамжуулж өглөө. ЗХУКН, МАХН хоёрын 1921 оноос, 30-аад оны эхэн хүртлэх үеийн түүхийг хамарсан урьд нь алга болсон гэж үзэж байсан баримт бичгийн хуулбар юм. Монгол улсын ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа эхний өдөр 12-р сарын 13-нд монгол, оросын засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны комиссийн оросын талын дарга Игорь Левитинтэй уулзаж, орос, монголын эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцлээ. Өчигдөр үдээс хойш Монгол улсын ерөнхий сайд, өөрийн төрлөх сургууль Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль дээр байлаа. Энэ дээд сургуулийг тэрээр 1986 онд төгссөн юм. Москвагийг Олон улсын харилцааны дээд сургуултийн төгсөгч С.Батболдод энэ дээд сургуулийн хүндэт доктор цолыг олгож, зүүлт болон толгойн өмсгөлийг гардуулсан байна. Дараа нь тэрээр тус сургуулийн багш, оюутнуудын өмнө, орчин үеийн Монгол улсын тухай лекц уншлаа. Москва хотод амьран суугаа болон сурч байгаа эх орон нэгтнүүдтэйгээ уулзаж сонирхосон асуултуудад нь хариулсан байна. Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд маргааш өдрийг Санкт-Петербургт өнгөрүүлнэ. Тэрээр маргааш өглөө Нева мөрний эргийн хотыг “Сапсан” хурдны галт тэргээр зорих болно.