Антарктикт живсэн Өмнөд Солонгос улсын хөлөг онгоцны сураггүй алга болсон 17 далайчныг эрэх, аврах ажлыг зогсоолоо. Шинэ Зеландын эргээс 3000 орчим километрт даваа гаригт живсэн хөлөг онгоцны багт 42 хүн байжээ. Тэд, Индонез, Вьетнам, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин улсуудын иргэд байсан байна. Энэ хөлөг дээр ажиглагчийн хувиар нэг орос хүн байжээ. Таван далайчин амь насаа алдаж, 17 нь ор сураггүй алга болжээ. Ойролцоо хөвж явсан загас агнуурын хөлөг онгоц бусад хүмүүсийг нь аварсан байна.