НҮБ-ийн Ерөнхий ассамбалей даваа гаригт зөвлөлтөөс хойшхи орон зайд ОУ-ын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийн нэгдлүүдтэй хамтран ажиллах тухай 3-н тогтоолыг санал нэгтэй баталлаа. Эдгээр нь, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага \ХАБГБ\, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага \ШХАБ\, Европ, Азийн эдийн засгийн хамтын нөхөрлөл \ЕАЭЗХН\ зэрэг 3-н байгууллага юм. Алан хядах ажиллагаа, салан тусгаарлах болон хэт даврах үзэлтэй тэмцэх, мансууруулах бодисны суваг зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэг зэрэг орчин цагийн аюул заналтай тэмцэж, аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд НҮБ, бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь маш чухал гэж энэ тогтоолд өгүүлсэн байна.