Владимир Путин 12-р сарын 16-ны пүрэв гаригт “шууд нэвтүүлгийн хүрээнд” асуултанд хариулах болно.

Москвагийн цагаар 12 цагт шууд нэвтрүүлэг эхлэнэ. Шууд нэвтрүүлгийн үеэр ерөнхий сайд, уулзалтын өмнө болон уулзалтын үеэр интернетээр болон утсаар тавьсан асуултуудад хариулах болно.

“Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид Владимир Путинээс асуух зүйлээ одоо voprosyvvp@ruvr.ru сайт дээр оруулж болно.

Тавьсан бүх асуултуудыг боловсруулах бөгөөд хамгийн цаг үеэ олсон, сонирхолтой асуултуудыг шууд нэвтрүүлгийн үеэр Владимир Путинд тавих болно.

“Шууд нэвтрүүлгийн” хэлбэрийг Путин, ерөнхийлөгч байх 2001 оноос эхлэн жил бүр ашиглаж байна. Харин 2008 оноос Путин ард түмэнтэйгээ ерөнхий сайдын хувиар харьцаж байна. Ноднин жил шууд ярилцлага 4 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд 3 сая гаруй асуултаас ерөнхий сайд 90 гаруйд нь хариулсан байна.