ОУ-ын бүх бүс нутагт өглөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв байгуулагдана. ОУ-ын ерөнхийлөгчийн гэргий Светдана Медведева ийм санал санаачлага дэвшүүллээ. Ийм анхны төвийг жилийн дараа Санкт-Петербургт байгуулахаар төлөвлөж байна. Энэ төвүүдэд хорт хавдарын оношлогоо хийх болно. Улс орны хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэхтэй болон төрөлтийг нэмэгдүүлэхтэй шууд холбоотой эх хүн, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах амин чухал асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Цагаан сарнай” өглөгийн ажиллагааны явцад Светлана Медведевагийн урилгаар өнөөдөр Москвад дэлхийн хорт хавдарын тэргүүлэх эмч нар болон ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчид цугларлаа.