IBM нэгдэл “ухаалаг хот” байгуулах төслөөрөө “Сколково” инновацийн төвтэй хамтран ажиллахад бэлэн байна. “Орос орон минь урагшаа!” Бүх Оросын инновацийн форумын үеэр IBM-ийг зүүн Европт зарах ажил хариуцсан захирал Андрей Тихонов, РИА-Новости агентлагт ингэж мэдэгдсэн байна. Дэлхийн томоохон хотуудад IBM нэгдлийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл үйлчилгээ болон аюулгүй байдлын цоо шинэ боломжоор хотын дэд бүтцийг шинэчлэх, сэргээн засварлахтай холбоотой юм. “Ухаалаг хот” байгуулах үндсэн гол зарчим бол үр ашигтай эрчим хүчний технолог юм. “Сколково” бүр “тэгээсээ” эхлэж байгаа тул инновацид маш сонирхолтой объект юм гэж шинжээчид үзэж байна.