Солонгосын хойг дээр бий болоод байгаа тэсрэх аюултай байдлыг зохицуулахын тулд ОУ “шорноокны дипломатын ажлаа” идэвхижүүлж байна. Үүний ойрын үеийн нэг жишээ бол  өнөөдөр Москвад эхлэх БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүн Пак Ы Чунтэй хийх хэлэлцээр юм. Вашингтонд 12-р сарын 6-нд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд, “зургаан” талын хэлэлцээг яаралтай сэргээх хэрэгтэй гэсэн Хятад улсын санаачлагыг няцаасны дараа ОУ түншүүдтэй хийх зөвөлөгөөгөө идэвхжүүлсэн билээ. Пхеньян дайсгнасан бодлогоо зогсоосны дараа Орос, Хятад улсуудыг оролцуулж Хойд Солонгостой хэлэлцээр хийх болно гэж энэ “гурвал” мэдэгдсэн юм. Үүний дараа, өчүүхэн хэмжээний өдөөн хатгалага илрэх л  юм бол ямарч тушаал хүлээлгүйгээр Хойд Солонгос улс руу гал нээх хэрэгтэй гэсэн тушаалыг Сөүл хээрийн захирагч нартаа өгсөн билээ. “Манай холбоотнууд өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж АНУ яаран мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг Пхеньян дайн зарласантай ижил гэж үзэн өөрийн зүгээс “бүх нутгийг хамарсан нийтийн дайнд” бэлэн байна гэж мэдэгдлээ.Хурцадмал байдлын халууны градус эрс нэмэгдсэн үед 12-р сарын 9-нд Москвад Японы ГХЯ-ны төлөөлөгч Акитака Сайкатай шуурхай зөвлөлгөөн хийлээ. БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Пак Ы Чуны дараа ОУ-д ойрын үед Өмнөд Солонгос улсын ГХЯ-ны орлогч сайд Ви Сон Нак хүрэлцэн ирнэ. Мөн энэ үеэр ОУ-ын ГХЯ-ны тусгай томилгоот элчин сайд Григорий Логвинов Вашингтонд зөвлөлгөөн хийнэ. Хамгийн гол нь одоо хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй байна гэж тэрээр манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдээд: Байдал хурцадмал байна, бүс нутгийн уур амьсгал хэт халсан байна. Хамгийн гол нь одоо хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй. Нөхцөл байдлыг хурцатгах өдөөн хатгалагаас талууд зайлсхийх хэрэгтэй байна. Энэ нь хоосон гоё үг, цэрэг улс төрийн идэвхитэй байдлыг хамаарч байгаа юм. Мөн зургаан талын хэлэлцээрийг сэргээх нөхцлийг бий болгох талаар бодох хэрэгтэй байна. Одоо ямар нэгэн цаг хугацааны талаар ярихад эрт байна. Хамгийн гол нь одоо аль ч тал хэлэлцээрийн ширээнд сууж, асуудлыг улс төр дипломатын аргаар шийдэх ёстой гэдгээс татгалзаагүй байна гэж тэр хэллээ. Өөрийн дипломатын давуу талыг ашиглан ОУ солонгосын чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Хоёр Солонгос улсыг эвлэрүүлэх процесст хамтрах өөрийн улс төрийн жинтэй байдлыг ашиглан энэ хоёр улстай сайн хөршийн адил тэгш харилцааг хөгжүүлж байна. Умард, Өмнөдийн хооронд цэргийн болон сэтгэл зүйн сөргөлдөөн үүссэн одоо үед Пхеньян, Вашингтон, Сөүлээс үзүүлж байгаа дарамтыг ОУ л зөөлрүүлэх чадвартай гэж үзэж байгаа бололтой.Түүнээс гадна Умард ч, Өмнөд ч аюулгүй байдлын асуудлаар Москва ойлгомжтой хандана гэж бодож байгаа нь илэрхий. ОУ-д хоёр Солонгос улсын нэгэн адил энэ бүс нутагт том хэмжээний цэргийн будилаан огт хэрэггүй. 11-р сарын 23-нд хоёр Солонгос улс харилцан их буугаар буудалцсны дараа Москва, Хятад улсын нэгэн адил бодлого баримтлаж байна. Энэ нөхцөл байдал хоёр Солонгос улсуудын төлөөлөгчидтэй Москвад хийх гэж байгаа хэлэлцээнд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Солонгосын хойгийн эргэн тойронд болж байгаа нөхцөл байдлыг намжаахын тулд “зургаан” талын хэлэлцээрийг сэргээх явдал юм.