Бямба гаригт Манежийн талбайд болсон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг Д.Медведев, Твиттерийн өөрийн блогдоо тэмдэглэхдээ,”Улс оронд болон Москвад тайван байна. Хорлох ажил явуулсан бүхэнтэй тооцоо хийнэ. Бүгдтэй нь шүү. Санаа зовох хэрэггүй” гэж бичжээ. Урьд нь ерөнхийлөгч ОМОН-ны үйл ажиллагааг сайшааж, ДХЯ-ны сайд Нургалиевт нийгмийн хэв журамыг сахиулах талаар ирээдүйд шаардлагатай бүх арга хэмжээ авахыг даалгасан билээ. Хөл бөмбөгийн “Спартак” багийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовын дурсгалыг хүндэтгэх ажиллагаа бямба гаригт Москвад болсон юм. Свиридовын амь насаа алдсан газар “Водный стадион” метроны ойролцоо болсон өглөөний ажиллагаанд 10000 хүн оролцсон бөгөөд тайван байдалтай болсон юм. Цагдаагийнхан ажигласан байдалтай байлаа. Харин үд дунд Москвагийн төвийн Манежийн талбайд 5000 орчим хүн цугларсан байна.Тэд бейсболын цохиур, хутга мэс авч ирсэн нь сүүлд тодорхой болсон юм. Ихэнх нь нүүрээ ороолтоороо битүү ороож маск зүүсэн  байжээ. Ажиллагаа эхэлсний дараа л үндэсхэрхэг үзлийн уриа лоозон хашигарч эхэлсэн байна. Цагдаа нарийг өдөөн хатгалагад автахгүй байж эмх замбараагүй байдалд оролцогчид замын хөдөлгөөн саатуулахгүй байх нөхцлийг бүрдүүлж, аргагүй байдалд хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байлаа. Цагдаа нарыг чулуу, мөс, бусад зүйлээр шидсэн тул аргагүй эрхэнд хамгаалахад хүрсэн юм. Эмх замбараагүй байдалд буруутай бүхнийг шийтгэнэ гэж Рашид Нургалиев мэдэгдээд: Хэн ч хариуцлагаас мултрахгүй бөгөөд өөрийн хийсэн зүйлийнхээ төлөө шийтгүүлэх болно. Дотоод хэргийн ажилтнууд руу чулуу нүүлгэсэн байна. Цагдаа нар хуулийн хүрээнд хатуу арга хэмжээ авна гэдгийг би бүгдэд сануулж байна гэлээ. Бид гэрч нь болсон сүүлийн өдрүүдийн гэмт хэргүүдийг хуулийн дагуу мөрдөн байцаах хэрэгтэй гэж “Спартак” хөл бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч, Улс төрийн технологийн төвийн орологч захирал Алексей Макаркин тэмдэглээд: Энэ үйл ажиллагаанд оролцож хууль ёс зөрчсөн бүхний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдүгээрт алуурчин этгээдийн гэм буруу, санаатайгаар алсан гэдэг нь тогтоогдох юм бол энд ямарч өршөөл байх ёсгүй. 2-рт хамтран оролцогчид нь бас шийтгэгдэх ёстой. 3-рт Манежийн талбайд зөвшөөрөлгүй ажиллагаа зохион байгуулсан этгээдүүд болон зодоонд оролцсон, харилцан зодолдсон бүхнийг шийтгэх ёстой. Хэрвээ төр засаг энэ хоёр тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч чадвал, нэгдүгээрт шудрага ёсыг харуулах, 2-рт иймэрхүү үйл ажиллагааг цаашид таслан зогсоож чадна гэдгээ харуулж чадна гэсэн үг. Тухайн тохиолдолд энэ бол хамгийн зөв арга билээ. Хууль ёсыг хатуу даган мөрдөх, иймэрхүү үйл ажиллагаанд төр засаг шуурхай, тодорхой хариу өгч чадаж байвал энэ нь оросуудын өнөөдөр хүсэн хүлээж байгаа зүйл юм.